УОК: Халх гол суманд үүссэн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна

Б.Нямсүрэн
2026/02/26

Дорнод аймгийн Халх гол суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Хоёрдугаар сарын 21-22-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд цас орж цасан шуурга шуурсны улмаас цаг агаарын гамшигт үзэгдэл тохиолдож, харамсалтайгаар 2 иргэн амь насаа алдсан. Мөн тус суманд үүссэн нөхцөл байдлын улмаас нууран дээр зорчиж явсан авто машин осолдож харамсалтайгаар дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай явдал тохиолдсон. Тухайн үед газар дээр нь Дорнод аймгийн онцгой байдлын газраас аврагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан. Мөн тухайн сумын 50 гаруй айл өрхийн гэр, хашаа, саравч цасанд дарагдаж нийтдээ 40 мянган мал сүрэг салхинд уруудсан үүнээс 15 мянган малыг олсон гэсэн мэдээлэлтэй байна. Энэ мэдээллийн дагуу АОК гурван удаагийн шуурхай хуралдааныг зохион байгуулж газар дээр нь Засаг даргын орлогч, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгүүд тус аймгуудад ажиллаж байна. Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн бүс нутагт үүссэн нөхцөл байдал, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас шаардлагатай хүн хүч, техник хэрэгслүүдийг мөн дайчлан ажиллуулж байна. Мөн АОК шаардлагатай тухайн мэргэжлийн байгууллагууд иргэд, аж ахуй нэгжүүдтэй хамтран тухайн бүс нутаг дээр шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр ойрын өдрүүдэд улирал солигдож байгаатай холбоотойгоор цаг агаар нэлээн тогтворгүй, үе үе хүчтэй салхи, аюулт гамшигт үзэгдлүүд тохиолдож болзошгүй төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа сэрэмжлүүлэг мэдээллийг дагаж өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах нь зүйтэй гэдгийг зөвлөж байна. Мөн энэ жил харьцангуй дулаан байгаатай холбоотойгоор ихэнх гол мөрнүүдийг мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа. Үүнийг дагасан эрсдэлүүд нэмэгдэж байгаа учраас мөсөн дээгүүр зорчихгүй байх, тээвэр хийхгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж ажиллахыг иргэдэд анхааруулж байна" гэв.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18