Г.Цэнгүүн: “Сити” их сургууль цинхуа их сургуультай магистрын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

O.Аззаяа
2026/02/25

БИД ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ МЭДЛЭГ, СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙГ ЭЗЭМШИХ, ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДДӨГ КРЕДИТ ХУРИМТЛУУЛАХ, АКАДЕМИК ОРЧИНД СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

“СИТИ” Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал, доктор Г.Цэнгүүнтэй ярилцлаа.

-“СИТИ” Их сургууль БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран магистрын 1,5 жилийн хөтөлбөрийг зарлажээ. Энэхүү магистрын хөтөлбөрийн онцлог, шаардлага, элсэлтийн нөхцөл юу вэ?

-“СИТИ” Их сургууль БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын агуулгатай эрчимжүүлсэн сургалтын бүтэц бүхий 1,5 жилийн хугацаатай магистрын түвшний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн гол онцлог нь богино хугацаанд олон улсын түвшний мэдлэг, судалгааны арга зүйг эзэмших, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг кредит хуримтлуулах, олон улсын академик орчинд суралцах боломжийг бүрдүүлж буйдаа оршиж байна. Суралцагчид Цинхуа их сургуулийн сургалтын хөтөлбөр хичээлийн агуулгад хамрагдаж амжилттай суралцсан тохиолдолд албан ёсны академик дүнгийн тодорхойлолт авах боломжтой. Элсэгчдэд тавих шаардлагын хувьд бакалаврын дипломтой байх, англи хэл дээр суралцах чадамжтай байх, эрүүл мэнд болон ёс зүйн шаардлага хангасан байх зэрэг багтаж байна. Сургалтын төлбөр, байр, даатгал зардлыг оюутан өөрөө хариуцна. Төлбөрийн хувьд Цинхуа их сургуульд төлөх сургалтын төлбөр, “СИТИ” Их сургуульд суралцах төлбөр тусдаа бодогддог.

-“СИТИ” Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн хамгийн давуу талтай хөтөлбөр, судалгааны боломжийн талаар хуваалцаач?

-Манай ахисан түвшний сургууль судалгаанд суурилсан сургалтын тогтолцоог тууштай хөгжүүлж ирсэн нь бидний нэг давуу тал юм. Олон улсад жишиг болсон сургалтын хөтөлбөрүүдийг нутагшуулан, орчин үеийн академик стандарттай уялдуулан хэрэгжүүлдэг. Бид урлаг, соёл, дизайн, бизнес технологи зэрэг олон салбарыг нэгдмэл академик орчинд уялдуулдаг. Салбар дундын мэргэжлүүдийг түлхүү санал болгодог. Багш судлаачдын менторшип тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлдэг. Оюутнуудыг судалгааны сэдэв сонгохоос эхлээд судалгааны аргазүй боловсруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, олон улсын түвшинд хэвлүүлэх зэрэг бүх шатанд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг. Мөн гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан судалгаа, зочин профессорын лекц, практикт суурилсан кейс судалгааг тогтмол зохион байгуулдагаараа онцлогтой. 

 -“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлтээр Ахисан түвшний сургууль ямар ямар хөтөлбөрөөр элсэлт авч байна вэ?

-Энэ өвлийн элсэлт магистрын түвшинд 12 хөтөлбөрөөр, докторын түвшинд 4 хөтөлбөрөөр элсэлт авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай сургуулийн сайт болон сошиал хуудсаас авах боломжтой. Онцлон дурдвал, магистрын түвшинд Хот бүс нутгийн менежмент хөтөлбөртөө элсэлт авч эхэлсэн. Энэ нь Цинхуа их сургуультай хамтарсан хөтөлбөрийн нэг бөгөөд судалгаа практикийг хослуулсан, орчин үеийн хотжилт, бүс нутгийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн давуу талтай хөтөлбөр юм.

-Ахисан түвшний оюутнууд ямар судалгааны төсөл, практик судалгааны чиглэлүүд дээр ажиллах боломжтой байдаг вэ. Судалгааны ажлын үр дүнг нийтлэх, олон улсын хурал, бага хуралд оролцох, хамтын ажиллагааны ямар боломжууд байдаг вэ?

-Манай оюутнууд дараах өргөн хүрээний судалгааны чиглэлээр ажиллаж байна. Үүнд, Урлаг, соёлын бодлого, Бүтээлч үйлдвэрлэл, Дизайн ба хэрэглэгчийн зан төлөв, Шинэ медиа урлаг, Хиймэл оюун ухаанд суурилсан контент бүтээл, Бизнесийн стратеги, инноваци, Дата шинжилгээ багтаж байна. Судалгааны үр дүнд Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, Олон улсын хурал, семинарт илтгэл хэлбэрээр оролцох, Гадаадын их сургууль, байгууллагатай хамтарсан судалгаанд оролцох зэрэг бодит боломж бүрдсэн. Мөн бид оюутнуудын Академик бичлэг, Судалгааны арга зүй, Илтгэл тавих чадварыг системтэйгээр хөгжүүлэхэд онцгой анхаарч, олон улсад мэргэшсэн доктор, профессоруудаас бүрдсэн багтайгаар ажилладаг.

-Сүүлийн жилүүдэд ахисан түвшний оюутнууд ямар шинэ технологи, аргачлал, судалгааны чиглэлд түлхүү суралцаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд (AI) суурилсан судалгаа эрчимтэй хөгжиж байна. Үүнтэй уялдуулан Дата шинжилгээний арга зүй, Дизайн судалгаа, Хэрэглэгч төвтэй судалгааны хандлага, Олон улсын академик бичилтийн стандарт чиглэлүүдийг түлхүү сургалт, судалгаанд нэвтрүүлж байна. Бид эдгээр чиг хандлагыг сургалтын бодлогодоо шингээж, оюутнуудаа олон улсын түвшинд өрсөлдөхүйц судлаач, мэргэжилтэн болгон бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.



2
angry
5
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18