Нийслэлд 78.5 км урт дугуйн зам барина

Б.Нямсүрэн
21 цагийн өмнө

Улаанбаатар хотын захиргаа энэ онд зургаан дүүргийг хамарсан нийт 78.5 км урт дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Төлөвлөсөн замын хэмжээ дүүрэг тус бүрээр:

  • Сүхбаатар дүүрэг – 15.17 км
  • Чингэлтэй дүүрэг – 3.6 км
  • Баянзүрх дүүрэг – 28.23 км
  • Баянгол дүүрэг – 18.74 км
  • Хан-Уул дүүрэг – 9.18 км
  • Сонгинохайрхан дүүрэг – 3.6 км дугуйн зам тус тус барих болно.

Одоогоор Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байгаа юм. Нийслэлийн төлөвлөгөөгөөр, 2026-2028 онд зургаан дүүрэгт 253 км дугуйн зам шинээр баригдах бөгөөд 2040 он гэхэд нийслэлийн нийт дугуйн замын уртыг 1,677 км-д хүргэх зорилттой байна. Дугуйн замын барилга нь “20 минутын хот”-ыг баримтлан, явган хүний зам болон авто замтай уялдуулан, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангахаар төлөвлөгдсөн байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр автозамын хөдөлгөөнөөс үүдэлтэй агаарын бохирдол, дуу чимээ буурч, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх нөхцөл бий болно. Нийслэлийн удирдлагуудын хэлснээр энэхүү дэд бүтцийн шинэчлэл нь утаагүй, аюулгүй, хөдөлгөөнд ээлтэй хот байгуулах зорилтын чухал хэсэг бөгөөд 2040 он гэхэд унадаг дугуйн соёлыг хотын амьдралын салшгүй хэсэг болгоно гэж онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18