Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болголоо

Б.Нямсүрэн
Өчигдөр

Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгох асуудлыг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс удаа дараа илэрхийлж, хүсэлт тавьж, уламжилсаны үр дүнд Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болголоо. Хөвсгөл нуур нь 2760 км² талбай, 262 метрийн гүнтэй бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг, хоёр сая гаруй жилийн өмнө үүссэн байгаль эхийн давтагдашгүй гайхамшигт бүтээл гэгддэг. Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгосноор нуурын ай сав дахь байгалийн цогцолборт газар нутгийг унаган төрхөөр нь хадгалах, ойр орчмын газар нутагт амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёлын хадгалалт, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ. Байгалийн болон соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад дотоодоос зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал нөлөө үзүүлэх юм.

Хөвсгөл нуурт 12 төрлийн загас, 244 төрлийн шувуу, 750 гаруй төрлийн ургамал бүртгэгдсэн байдаг. Энэхүү экосистем нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд онцгой ач холбогдолтойд тооцогддог байна. Тиймээс 2022 онд ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Шим мандлын нөөц газарт албан ёсоор бүртгэгдсэн нь олон улсын түвшинд нуурын экологи, үнэ цэн, хамгаалалтын ач холбогдлыг баталгаажуулсан томоохон үйл явдал болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2020 оноос эхлэн нуурын гүнд живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах тусгай ажиллагаа амжилттай хэрэгжиж, 11 автомашин, 50 орчим тонн шатахуун, тос зэрэг хорт бодисыг гаргаж, байгаль орчинд ноцтой хохирол учрахаас сэргийлсэн нь ард иргэдийн талархлыг хүлээсэн томоохон ажил болсон юм. Жил бүр Хөвсгөл нуурыг үзэхээр гадаад, дотоодын 100 гаруй мянган жуулчин ирдэг. Тиймээс энэхүү гайхамшигт цэнгэг нууртаа хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Хүслийн хад цогцолборыг иж бүрэн тохижуулж, Соёмбо цогцолбор, Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгашиглалтад оруулсан. Мөн Хатгал-Ханх чиглэлийн замыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуурын экосистемийг хадгалж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжихэд хамгийн чухал нөлөө үзүүлнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 18 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18