Сар шинийн өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллана

O.Аззаяа
2026/02/17

Гарчиг: Сар шинийн өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллана

Улаанбаатар хотод Сар шинийн баярын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зарим эрүүл мэндийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллахаар боллоо.

Тодруулбал, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд болон шүдний кабинетүүд 2026 оны хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд иргэдэд үйлчилнэ. Хоёрдугаар сарын 17-нд 10:00–14:00 цагт, харин 18-20-ны өдрүүдэд 11:00–15:00 цагийн хооронд ажиллах юм.

Мөн Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв 2026 оны хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд 10:00–14:00 цагийн хооронд ажиллана.

Үүнээс гадна нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд 2026 оны хоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10:00–14:00 цагийн хооронд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.

Иргэд та бүхэн баярын өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд дээрх хуваарийн дагуу өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18