МУ-ын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийлээ

O.Аззаяа
2026/02/12

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа ОХУ-д амжилттай хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа тодотгов. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан амжилттай хэрэгжсэн талаар тодотголоо.

Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, экспорт, импортын зөрүүтэй харьцааг багасгах, эдийн засгийн харилцан үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр чухал хөшүүрэг болохыг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монголын бизнесийн төлөөллүүд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах эрмэлзэл, сонирхол ихээхэн өндөр байгааг айлчлалын үеэр зохион байгуулагдсан бизнес хэлэлцүүлэг, эдийн засгийн форумаас харж болно гэлээ. Иймд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчноор дэмжих, Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулахад анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хэлхээ, холбоо чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. Тэрбээр, УИХ-ын дарга Н.Учрал “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл: 1924-1945 он” сэдвээр докторын зэргээ хамгаалсныг дурдаад өдгөөгөөс 81 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээг баталсан түүхт энэ өдөр уулзаж байгаагаа бэлэгшээж байгаагаа тэмдэглэв. Иймд “Их Засаг” сургуулийн үүдэнд баримал болон баригдсан Гитлерын Германы эсрэг эвсэл буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зургийг харуулсан 1945 оны “Правда” сонины эх хувийг дурсгав.

Парламентын залуу спикерийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хамтын ажиллагааны яриа хэлэлцээний бодитой хэрэгжилтийг чухалчлан, манлайлж байгаад талархал дэвшүүлэв. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад чиглэсэн, өндөр түвшний, ажил хэрэгч уулзалтуудаар дүүрэн үргэлжилж байгааг онцлов.

Талууд эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглээд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.

Уулзалтын үеэр хөрш орнуудын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, мөн Монголын их өрийг дарахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Н.Учрал гардууллаа. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18