Улаанбурханы 15 шинэ тохиолдол бүртгэгджээ

O.Аззаяа
2026/02/12

Мэдээ: 2026 оны хоёрдугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нөхцөл байдлын ээлжит мэдээгээр 15 шинэ батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 12 нь нийслэлд, 3 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас баралт бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдлын тоо 14,177-д хүрчээ. Үүнээс 11,558 нь Улаанбаатар хотод, 2,614 нь орон нутагт бүртгэгдсэн бол нийт нас баралт 13 байна.

Одоогоор 85 хүн эмчлүүлж байгаагаас 65 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 20 нь гэрээр эмчлүүлж байгаа юм. Нийслэлд эмчлүүлж буй 46 хүний 38 нь дунд, 8 нь хүнд хэлбэртэй байгаа бол нэн хүнд өвчтөн бүртгэгдээгүй байна. Харин орон нутагт эмчлүүлж буй 19 хүний бүгд дунд зэргийн оноштой байна.

Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10–14 насныхан хамгийн өндөр өвчлөлтэй хэвээр байгаа нь анхаарал татаж байна. Мөн 0–4 болон 15–19 насны бүлгүүдэд өвчлөл өндөр байгаа нь хүүхэд, өсвөр насныхны дархлаажуулалт, тандалтад онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18