“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ₮72 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ

O.Аззаяа
2026/02/03

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 онд үйлдвэрлэл, уул уурхай, борлуулалт, санхүүгийн үзүүлэлтүүдээрээ 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрч, зорилтот түвшний голлох үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ.

Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой “Чингис хаан” Үндэсний баялгийн санд тус компани 2024 болон 2025онд 39.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байсан бол 2025 оны үйл ажиллагааны үр дүнгээр 36 тэрбум төгрөгийн ногдол ашгийг нэмж тус санд төвлөрүүлсэн байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2025 оны гүйцэтгэлээс танилцуулбал: - Ган бүтээгдэхүүн 33.0 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 33.6 мянган тонн, - Төмрийн хүдрийн баяжмал 1,693.3 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2,058.8 мянган тонныг тус тус давуулан үйлдвэрлэсэн байна.

Мөн 1,982,9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс 2,429.1 мянган тонныг экспортолж, 551.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөг 593.1 тэрбум төгрөгийн бодит орлогоор давуулан биелүүлсэн нь компанийн 33 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Орлогоо нэмэгдүүлж, төсвийн хэмнэлт хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулсан үр дүнд компани төлөвлөсөн 42.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаас 72.1 тэрбум төгрөг буюу 2025 онд төлөвлөгөөг 168.3 хувиар давуулан биелүүлжээ.

Мөн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн төлөвлөгөөг 82.1 тэрбум төгрөгөөс 246.6 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн нь татварын дараах цэвэр ашиг болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ компанийн хэмжээнд түүхэн дээд түвшинд хүрчээ. Ингэснээр үндэсний хэмжээнд топ татвар төвлөрүүлэгч төрийн өмчит компаниудын нэг болж чадсан бөгөөд мэргэжлийн удирдлага, сахилга баттай төлөвлөлт, оновчтой менежментийг хэрэгжүүлснээр төрийн өмчит компани хэрхэн ил тод, хариуцлагатай, үр ашигтай ажиллаж болохыг харуулсан тод жишээ болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18