​Х.Чойбалсангийн мэндэлсний 131 жилий​н ой тохиож байна

Б.Нямсүрэн
2026/02/08

Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр /2026.02.08/ тохиож байна. Энэ өдөр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал МУИС-ийн төв байрны өмнө байрлах Маршалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, Дорнод аймгийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, намын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар, ажилтнууд, ахмадууд, залуучууд, иргэдийн төлөөлөл олноор оролцон төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан Маршал Х.Чойбалсангийн түүхэн гавьяа үйлсийг хүндэтгэн хөшөөнд нь мэхийн ёслов.

 Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, их удирдагч, шалгарсан хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөлд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэтгэн мэндчиллээ. Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, түүний эгч Ч.Халиуны охин Д.Бишрэл нар цэцэг өргөх ёслолд оролцсон юм.

“Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн

Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв“ хэмээн Маршал Хорлоогийн Чойбалсангийн хэлсэн үг бий. Монголын түүхэнд Маршал Х.Чойбалсангийн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулсан түүхэн гавьяаг дурсаж, залуу хойч үедээ мэдүүлэх, таниулах зорилгоор Монгол Ардын намын удирдлагууд мэндэлсэн ойг нь тэмдэглэн, жил бүрийн энэ өдрийг хүндэтгэн дурсдаг билээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 31 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19