Дархан-Уул аймгийн иргэн их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг танилдаа өгч залилуулсан байна. Та бүхэн их дээд сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээ нь заавал хуулийн дагуу, албан ёсны байгууллагаар дамжиж, түүний серийн дугаар нь улсын бүртгэлд бүртгэгддэг гэдгийг ухамсарлаж, хууль бус амлалтад хууртахгүй байх, мөн сэжигтэй санал, зуучлалтай тулгарсан тохиолдолд хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна