Хяналт шалгалтаар 4617 зөрчил илрүүлжээ

Б.Нямсүрэн
2026/02/07

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Төр, захиргааны барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг 770 барилга байгууламжийг хамруулан зохион байгууллаа. Хяналт шалгалтаар нийтлэг 4617 зөрчлийг илрүүлж, 468 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 797 эрх зүйн баримт бичгийг боловсруулж, төр, захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах юм.

Байгууллагын аюулгүй байдлын хангах шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, галын аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан томилоогүй, ажилтан, алба хаагчдыг сургалт, дадлага хамруулаагүй, гал унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулах үүргээ биелүүлээгүй, гал унтраагуурыг байрлуулж, ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулаагүй, цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээ, цахилгаан хэрэгслийн угсралт нь ашиглалтын явцад шалбарч гэмтсэн, тусгаарлах чанараа алдсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 58 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19