Ирээдүйн эрүүл иргэнийг өнөөдрөөс бэлтгэж байна

Б.Нямсүрэн
2026/02/06

Ирээдүйн иргэдээ эрүүл, чийрэг, оюунлаг болгон төлөвшүүлэх нь улс орон бүрийн хөгжлийн үндэс билээ. Тиймээс дэлхийн олон улс хүүхэд бүрийн эрүүл өсөлт хөгжилд эртнээс онцгойлон анхаарч, тууштай дэмжиж ирсэн туршлага бий. Тухайлбал, БНХАУ-ын “Сүүний хөтөлбөр” нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд бодит үр дүн авчирсан амжилттай жишээний нэг юм.

Монгол Улс ч мөн адил хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд чиглэсэн бодлогыг шат дараатай хэрэгжүүлж, энэхүү чиглэлийн үйл ажиллагааны цар хүрээг жилээс жилд тэлсээр байна. Үүний тод жишээ бол Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж эхлээд буй “СҮҮ” хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын кальци, D амин дэмийн дутагдлыг нөхөх, яс, шүдийг бэхжүүлэх, дархлаа, өсөлт хөгжил, суралцах чадварыг дэмжих зорилготой бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн томоохон бодит хөрөнгө оруулалт болж байна.


Энэхүү хөтөлбөрт АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нэгдэн, D амин дэмээр баяжуулсан “САЙН” D амин дэмтэй сүүгээрээ амжилттай шалгарч, 2024–2025 онуудад нийслэлийн 25 сургуулийн 38,000 гаруй сурагчийг эрүүл, шим тэжээлтэй сүүгээр хангаад байна.

Харин 2026 оноос эхлэн хөтөлбөрийн хамрах хүрээ үлэмж хэмжээгээр тэлж, нийслэлийн ерөнхий боловсролын 1–5-р ангийн 186,000 сурагч долоо хоногт 3 удаа сүү хэрэглэх боломж бүрдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр энэхүү чухал, өндөр хариуцлагатай үйлсэд идэвхтэй оролцож байна.

Түүнчлэн АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хүүхэд бүрийн эрүүл өсөлт хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор “САЙН” D амин дэмтэй сүүгээ зах зээлийн үнээс 30–40 хувиар хямд үнээр сургуулиудад нийлүүлж байна. Тодруулбал, зах зээлд 1,950–2,300 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг уг бүтээгдэхүүнийг зөвхөн “СҮҮ” хөтөлбөрт хамрагдаж буй сургуулиудад зориулан 1,350 төгрөгөөр нийлүүлж байгаа нь компанийн нийгмийн хариуцлагын бодит илэрхийлэл юм. Дашрамд дурдахад энэхүү сүүний орц найрлагад цэвэр үнээний сүү, D3 амин дэмээс гадна өөр нэмэлт бодис агуулагддаггүйгээрээ онцлогтой байна.


Хүүхэд бүр эрүүл байж, зөв хөгжсөнөөр ирээдүйн Монгол Улс илүү чадавхтай, илүү өрсөлдөх чадвартай болно. Энэ утгаараа нийслэл болон хувийн хэвшлийн компаниуд хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, хүний нөөцийн хөгжилд чиглэсэн урт хугацааны бодит хөрөнгө оруулалт болж байна.

Ирээдүйд эрүүл, чийрэг, оюунлаг Монгол иргэний төлөө уншигч та ч гэсэн “СҮҮ”  хөтөлбөрт нэгдэн хүүхдүүддээ өдөр бүр сүү уулгаарай.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 43 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 58 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19