Өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотод Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд болно. Улаанбаатарын цагаар бямба гарагийн шөнийн 03:00 цагт эхэлнэ. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж уулын цанийн төрөлд А.Ариунбат, гүйлтийн цанаар Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар оролцоно.
Сонирхуулахад, 16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд 60000 орчим үзэгч оролцох тооцоолол гарчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна