Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа

O.Аззаяа
2026/02/04

Тавантолгой түлш компаниас санаачлан Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв ТББ-тай хамтран нийслэлийн гэр хорооллын бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгууллаа.

Сургалтын эхний шатанд дунд болон ахлах ангийн сурагчдад угаарын хий үүсэх шалтгаан, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хордлогоос урьдчилан сэргийлэх арга зам, хордлогын үед авах анхан шатны тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Дараагийн шатанд бага ангийн сурагчдад нас, сэтгэхүйн онцлогт нь нийцсэн, ойлгомжтой арга хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд сурагчдад угаарын хийн эрсдэлийг зөв таньж мэдэх, ахуйн орчинд аюулгүй байдлыг хангах, аюултай нөхцөл үүссэн үед том хүнд шуурхай мэдэгдэх, гэр бүлийн гишүүддээ мэдээлэл түгээх зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, зөвлөмжийг хүргэсэн юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 120,87,127, Сонгинохайрхан дүүргийн 162,42,122 дугаар сургуульд хэрэгжүүлсэн энэхүү сургалтад 4000 орчим сурагч хамрагдсан бөгөөд хүүхэд, өрх бүрийг угаарын хийн эрсдэлийн талаар зөв ойлголттой болгож, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьсон юм.
Сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба дэмжин оролцсон юм


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18