Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ

Б.Нямсүрэн
2026/01/30

Голомт банк Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход анхааран ажиллаж байгаагийн хүрээнд  Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ийн дэргэдэх “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ. Цаашид тус эвслийн гишүүнчлэлээрээ дамжуулан бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн шилдэг туршлагаас суралцах, Монгол Улсын Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, ногоон санхүүгийн шинэлэг шийдлүүдийг дэмжих боломжууд нээгдэх юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар“Ногоон арилжааны банкны эвсэл”-д элсэх нь Голомт банкны Тогтвортой санхүүгийн зорилтыг бэхжүүлэх чухал алхам юм. Энэхүү платформоор дамжуулан олон улсын байгууллагууд болон түншүүдтэйгээ хамтын ажиллагаа өргөжүүлэх, практик туршлагаа хуваалцах, Монгол Улсад ногоон, хүртээмжтэй санхүүгийн системийн шилжилтийг дэмжихээр зорьж байна" гэв.

 Голомт банк урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, бохирдол бууруулах болон нийгмийн нөлөөллийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тодорхой шалгуур үзүүлэлтийг тогтоож, Тогтвортой санхүүжилтийн хамрах хүрээг боловсруулсан.  Энэхүү баримт бичиг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд “S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан.

“Ногоон арилжааны банкны эвсэл”-ийн тухай: Ногоон арилжааны банкны холбоо нь ОУСК-ийн санаачилгаар байгуулагдсан, хөгжиж буй зах зээлүүдэд ногоон арилжааны банкны үйл ажиллагааг хурдасгах зорилготой дэлхийн хэмжээний санаачилга юм. Уг санаачилга нь санхүүгийн байгууллагууд, банкны холбоод болон шинэлэг технологийн компаниудыг нэгтгэн ногоон санхүүжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүдэд төвлөрсөн хамтын ажиллагааны экосистемийг бүрдүүлэх зорилготой. 

 

 

 

 

 

 

 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 25 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20