Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ

Б.Нямсүрэн
2026/01/30

Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний номын сантай хамтран өнөөдөр (2026.01.30) Хүүхдийн номын сан, 21 аймгийн номын сангийн захирал, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, арга зүйгээр хангах сургалт зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Үндэсний номын санд “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” ажиллуулж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийн номын санд сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх танхим, боловсон хүчинтэй болох зорилт тавин ажиллаж байгааг сургалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваа-Очир онцолсон юм. Орон нутгийн номын сангийн ажилтнууд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажилладаг сонгуулийн зүтгэлтнүүд гэдгийг тэрбээр тэмдэглээд сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажилд нь амжилт хүсэв. Үндэсний номын сан, сонгуулийн төв байгууллагын хамтын ажиллагаа болон Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ын танилцуулга, сонгуулийн боловсрол олгох арга зүйн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Аймаг, нийслэлийн номын сангуудад сонгуулийн боловсрол олгох мэдээ мэдээлэл, ном товхимол, гарын авлага, сэтгүүл байршуулахаас гадна үйлчлүүлэгч, залуу сонгогчдоос судалгаа авах, судалгааны дүнд үндэслэн сонгуулийн боловсрол олгох арга зүйгээ тодорхойлох зэрэг ач холбогдолтойг тэрбээр мэдээлэлдээ онцолсон юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн сонгуулийн төв байгууллагын чиг үүрэг, Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, намын ил тод, нээлттэй байдлын талаар оролцогчдод мэдээлэл өгөв.

Орон нутаг дахь номын сангаар дамжуулж сонгогчдод сонгууль, улс төрийн боловсрол олгохоор зорьж байгааг номын сангийн захирал, мэргэжилтнүүд дэмжиж байгаагаа хэллээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн төв номын сангийн захирал Л.Мөнхбаатар “Ээлжит болон нөхөн сонгуулийн үеэр орон нутагт сонгуулийн үйл явдлын мэдээ түгээдэг. Сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа байнгын байж хариуцлагатай, хэрсүү сонгогчийг бэлтгэнэ. Тиймээс нийслэл, 21 аймгийн номын сангийн мэргэжилтнүүдийг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэх шаардлагатай” гэдэг саналаа хэлснийг сургалтад оролцогчид дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Энэ удаагийн сургалтаар нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэхээр санал нэгдэж, сургалтыг 2026 оны тавдугаар сараас эхлэхээр боллоо.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 6 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 6 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 23 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр