Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ

O.Аззаяа
2026/01/27

ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ: ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ "МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ТУЛ ЛАБОРАТОРИУДЫН ЧАДАВХЫГ ХЭСЭГЧИЛЖ БУС ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.27/ Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ажиллаж, холбогдох агентлагийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний танилцуулга болон лабораториудын харьцуулсан судалгааг холбогдох албаныхан танилцуулсан юм. Мөн лабораторийн тогтолцоог сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг онцоллоо.

Шадар сайд Х.Ганхуяг, хүнсний аюулгүй байдал бол зөвхөн хэрэглээний асуудал биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн чухал асуудал.

Өнөөдөр манай улсад лабораторийн чиг үүрэг давхардсан, тоног төхөөрөмжийн чадавх жигд бус, хүний нөөц тогтворгүй, салбар хоорондын уялдаа сул байгаагаас шалтгаалан зарим эрсдэлүүд үүсэж байгаа. Эдгээр нь санамсаргүй алдаа биш тогтолцооны сул талтай холбоотой. Иймээс үүнийг хэсэгчлэн бус, үндсээр нь шийдэх шаардлагатай.

Лабораторийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн зорилго нь Монгол Улсын иргэн бүрийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, экспортын итгэлцлийг баталгаажуулах, төрийн бодлогыг шинжлэх ухаанд суурилсан, хариуцлагатай, найдвартай болгох. Гэхдээ энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх урт хугацааны институцийн шинэчлэл. Засгийн газар энэ зорилгын төлөө бодит үр дүн гарган, хариуцлагатай ажиллах болно гэдгийг онцоллоо.

✅ Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, экспорт, гадаад худалдааны итгэлцлийг баталгаажуулах, төрийн шийдвэрийг шинжлэх ухааны нотолгоогоор хангах стратегийн чухал байгууллага. Энэ үүргийг хангахын тулд Монгол Улсын Шадар сайдын зүгээс 2026 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлж байна. Тиймээс улсын хэмжээнд лабораторийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхэд холбогдох мэдээллүүдийг нэгтгэж танилцуулах, шаардлагатай судалгаануудыг хийх зэрэг үүрэг, чиглэлийг Шадар сайд холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18