“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

O.Аззаяа
2026/01/27

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд, нийт 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар  төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц 71 хувьтай үргэлжилж байна. Мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг авахаар материал бүрдүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үе шаттай хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан хог боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх цогц системийг нэвтрүүлнэ. Ингэснээр хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах бодит нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, тус үйлдвэр нь өдөрт 1500 тонн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолсон байна. Энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар найдвартай хангах боломжийг бүрдүүлж буй.

Байгаль орчны хувьд уг төсөл нь төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн шүүрэлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх, байгаль орчны аюулгүй байдлыг хангана. Үйлдвэр ашиглалтад орсноор хөрс, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарал мэдэгдэхүйц буурч, нийт 2333 яндан болон нүхэн жорлонг устгасантай тэнцэхүйц эерэг нөлөө үзүүлэх тооцоолол гарсан. 


0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18