Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав

O.Аззаяа
2026/01/27

Ахмадуудын төлөөлөл өнөөдөр тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийж, тэтгэврийн доод хэмжээг Цагаан сараас өмнө нэмэгдүүлэхийг төр засгаас шаардаж байгаагаа мэдэгдлээ. Тэд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байна.

Энэхүү шаардлагыг 2025 оны есдүгээр сарын 25-ны өдөр Монголын Ахмадын Холбооноос төрийн өндөрлөгүүдэд албан ёсоор хүргүүлсэн ч өнөөг хүртэл тодорхой шийдвэр гараагүй хэмээн тэд онцоллоо.

Ахмадуудын төлөөлөл “Бид дахин шаардлага хүргүүлж, хатуу сануулга өгч байна. Үнийн өсөлт, инфляц эрчимтэй нэмэгдэж, амьжиргаа улам хүндрэлтэй боллоо. Өнгөрсөн жил 150 мянган төгрөгөөр авч байсан ууц өнөөдөр 500 мянган төгрөгт ч хүрэхгүй байна.

Ийм нөхцөлд биднийг Монголын уламжлалт хүндэтгэлийн баяр болох Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх вэ гэж асуумаар байна. Өндөр үнэтэй эм тариа, хүнсний өдөр тутмын хэрэглээний талаар бид яриагүй байна.

Бид үр хүүхдүүдтэйгээ, боломжийн хэмжээнд, монгол ёс заншлынхаа дагуу Цагаан сараа тэмдэглэхийг хүсэж байна” хэмээн мэдэгдэв


0
angry
1
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18