Үүр, Эг голын мөсний зузаан 5 см нимгэн байна

Б.Нямсүрэн
2026/01/23

Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж 35-110 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-30 см ахиу, харин Үүр, Эг голын хувьд 5 см нимгэн байна. Бэлтэс гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол Эг голын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа аж. Хөвсгөл нуурын мөсны зузаан өмнөх арав хоногоос 20-35 см нэмэгдэж 60-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 10-15 см ахиу байна. Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж 20-130 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-10 см ахиу байгаа бол Хануй гол Эрдэнэмандал сум, Идэр гол Зүрх баг орчимд 40 см нимгэн байна. Өгий болон Тэрхийн Цагаан нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж 90-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийн орчим байна. Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-20 см ахиу байна. Сэлэнгэ мөрөн, Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдэж, 50-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.

Эдгээр голуудын эхээр мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5 см орчим нимгэн, харин дунд болон адгаар 5-30 см ахиу байна. Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл зонхилж байна.

Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Барх, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 70-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-25 см ахиу харин Хурх, Эг, Онон голуудынх 5-20 см нимгэн байна. Буйр, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж 75-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Буйр нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 20 см ахиу байна. Ховд, Булган, Буянт, Бодонч, Үенч, Сагсай, Согоог, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудад мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж, 25-125 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-40 см нимгэн харин Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган зэрэг голууд 5-45 см ахиу байна.

Хар ус нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 8 см нэмэгдэж, 63 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхтэй ойролцоо зузаантай байна. Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түйн, Байдраг, Цагаантуруут, Онги зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 35-135 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Голуудын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-40 см ахиу, харин Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Таац, Цагаантуруут, Түйн зэрэг голууд 5-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Тайгам, Хар нуур, Ойгон, Бөөнцагаан, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 55-115 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Нууруудын мөсний зузааныг 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал Хар нуур 8 см нимгэн, харин Ойгон, Тайгам, Бөөнцагаан, Хөх нуур 5-25 см ахиу зузаантай байна.

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг, Хархираа, Хариг, Түргэн, Намир зэрэг голуудад 15-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 10-15 см нимгэн байна. Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж 15-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 15 см ахиу байна.

Мөн түүнчлэн мөсний зузаан 30-38 см бол жип болон пикап машин, 20-30 см зузаан бол жижиг суудлын автомашин, 12 см бол цасны машин болон мотоцикл явахыг зөвшөөрдөг ба 7 см-аас бага зузаантай мөсөн дээгүүр хүн явахад аюултай гэж үздэг байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 2 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 2 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 3 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 3 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 5 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 5 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 5 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 6 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 6 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 8 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 10 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр