“Mongol Made” олон улсад гарах бэлтгэлээ хангаж ISO стандартууд нэвтрүүллээ

O.Аззаяа
23 цагийн өмнө

Монгол Улсад шинжлэх ухаан суурьтай саван, гоо сайхны үйлдвэрлэл хөгжүүлэхээр 2021 онд үүсгэн байгуулагдсан “Mongol Made” нэгдэл ISO 9001:2016-Чанарын удирдлагын тогтолцооны стандарт, ISO 14001:2015-Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандарт, ISO 45001:2018-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Дотоодын савангийн зах зээлийн импортын 95 хувийн хамаарлыг бууруулахад эхний 5 жилийн үйл ажиллагаагаа чиглүүлсэн ба цагт 3 мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн автомат үйлдвэрийг 2022 онд  ашиглалтад оруулснаар нийлүүлэлтийн хүчин чадал нь нэмэгдэж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын саван, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийн томоохон ханган нийлүүлэлтүүдийг тасралтгүй хийж иржээ. “Mongol Made” дараагийн 5 жилийн үйл ажиллагаагаа олон улсын зах зээлд гарахад чиглүүлж байна.

Тус нэгдэл Эмээлт дэх тос цэвэршүүлэх үйлдвэрээр дамжуулан малын өөх тосны хаягдлыг мэдэгдэхүйц бууруулж, дотоодын савангийн зах зээлд эзлэх хувь хэмжээгээ жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна.

Ариутгал, ахуйн хэрэглээ, арьс арчилгаа, ноос, хүнс гэсэн 5 чиглэлд 5 жилийн хугацаанд 60 орчим бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийж 30 гаруй бүтээгдэхүүн монголчуудын өдөр тутмын хэрэглээнд хэрэглэгдэж байна.

Органик бүтээгдэхүүний эрэлт өсөн нэмэгдэж буй энэ цагт онгон зэрлэг байгалийн цэцэг, жимс, ургамлын охь, тал дүүрэн бэлчсэн таван хошуу малынхаа өөх тосоор үйлдвэрлэсэн хатуу савангуудаа тэд экспортод гаргах бэлтгэлээ бүрэн хангаж дууслаа.

Мөн 5 жилийнхээ ойд зориулан “Саван үйлдвэрлэлийн хими технологи” номыг эрхлэн гаргахаар төлөвлөжээ. 


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18