Чингэлтэй дүүрэгт гарсан гал түймрийг шуурхай унтрааж, хоёр хүүхдийг аюулгүй гаргажээ

O.Аззаяа
2026/01/20

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10:17 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид шуурхай очиход иргэн Б-ийн эзэмшлийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байжээ.

Алба хаагчид галыг богино хугацаанд унтрааж, утаажилтын бүсэд байсан хоёр хүүхдийг аюулгүй газарт гарган, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалсан байна. Гал түймрийн улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд нөхцөл байдлыг бүрэн хяналтанд оруулжээ.

Иргэд галын аюулгүй байдлыг хангаж, ялангуяа галлагаа, яндан зуухны бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.













Write to О. Аззаяа



0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18