ОХУ-ын Kрасноярск хотод энэ оны анхны жүдо бөхийн өсвөрийн олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээний дунд насны ангилалд Э.Эрдэмээ -38 кг-ийн жинд тавдугаар байр эзэллээ. Харин -55 кг Г.Отгонбат алтан медалийн эзэн болж "Шилдэг тамирчин” болсон байна. Ахлах насны ангилалын 52 кг-д Б.Цэлмүдэй, 57 кг-д Б.Минжинсор нар хүрэл медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд орос,тажикстан, хятад, Монгол Улсын 2400 өсвөрийн жүдочид өрсөлдөв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна