"Урт цагаан" үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авчээ

Б.Нямсүрэн
2026/01/18

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад оруулсан.

 Хотын дарга Х.Нямбаатар “Урт цагааны далд зогсоол, гурван давхар үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авлаа. Далд зогсоолд 109 машин байрлах боломжтой.

Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй авто зогсоол, сул зогсоолын мэдээлэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн. Цаашид хотын төвд далд зогсоолуудыг шийднэ. Барилгачдын талбайд далд зогсоол байгуулах ажлыг судалж байна. Зогсоолоосоо шууд үйлчилгээний төв рүүгээ лифтээр гарна. Урт цагааны гудамж анхнаасаа жуулчдад зориулагдсан. Миний харуулж байгаа гурван давхар үйлчилгээний төвд жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээ явуулна.

Дээд давхартаа террастай учраас дулааны улиралд зоогийн газар ажиллуулбал тохиромжтой. Ингэхдээ архитектур дизайны өвөрмөц, орчин үеийн шийдлийг уламжлалт хээ угалз зэрэг үндэсний хэв маягтай хослуулан барьжээ. Давхар болгонд ариун цэврийн өрөөтэй. Тусгайт хэрэгцээнд иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг мөн шийдсэн.

Удахгүй үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн загварууд гаргаж, нийт талбайг нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээсэлнэ. Энэхүү барилга болон далд зогсоолыг цаг тухайд нь хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн барилгын компанид талархал илэрхийлье. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажилласан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээндээ бүх салбарын бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж ажиллана. 32-ын тойрогт хуучин “Урт цагаан”-ыг зориулалтаар нь барьж байгаа. Аливаа ажил эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг ч ингээд үр дүнд хүрч байна. Хамгийн чухал нь Урт цагааны үйлчилгээний төвд ажлын байрууд шинээр бий болно. Шинэ барилгын ойр хавийн барилгууд гадна фасадаа шинэчлэх зэргээр хотын соёлд өнгө нэмэхийг уриалж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
6
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20