“Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна

O.Аззаяа
2026/01/13

Цаг минуттай уралдаж ажилладаг цагдаа, эмнэлэг, онцгойгийнхон хотхон, хороолол руу орж чадахгүй цаг алдах, хол машинаа тавиад тоног төхөөрөмжөө аваад алхах зэрэг хүндрэл бэрхшээлүүд гардаг.

Бүх төрлийн хаалт онгойдог чипийг ДХИС-ийн Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөрийн санаачилгаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нар зохион бүтээгээд байна.

Эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн уг чипийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албa дэмжин БЗД-т гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг 100 байршилд суулгаж туршсан. Энэ хугацаанд цагдаа дуудлага авсан даруйд цаг алдалгүй хотхон, хороололд нэвтэрч, гэмт хэрэг, зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авч, таслан сэргийлсэн гээд олон эерэг үр дүн гараад байна.

Иймээс цаашид монгол эрдэмтэн багш нарынхаа бүтээсэн чипийг 9 дүүргийн хотхон, хорооллуудад суурилуулахаар ярилцлаа. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө санаачилга гаргасан эрдэмтэн багш нарт талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18