Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ

O.Аззаяа
2025/12/26

Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.

Шадар сайд онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж, чиг үүргийнхээ хүрээнд тавьсан зорилтуудын хэрэгжилт 96.7 хувьтай дүгнэгдсэнийг дурдан удирдлага, бие бүрэлдэхүүнд баяр хүргэв.

Мөн УИХ-аас Онцгой байдлын байгууллагын 2026 оны төсвийг 308.2 тэрбум төгрөгөөр баталсан нь 2025 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад 4.4 хувиар, улсын төсвийн хөрөнгө оруулалтын барилга байгууламжийн зардал 66 хувиар, техник, тоног төхөөрөмжийн зардал 78 хувиар тус тус өссөнийг онцоллоо. Түүнчлэн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд онцгой нөхцөлийн нэмэгдлийг 2026 оноос 40 хувиар олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн бөгөөд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тус бүр 5 хувиар нэмэгдүүлж, 10–20 хувь болгохоор ажиллаж байгааг дурдав.

Хурлын үеэр Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид, 2025 оны шилдэг алба хаагчид, шилдэг анги, салбаруудыг шалгаруулсан бөгөөд галын аюулаас 6 хүний амь аварсан Д.Цогоог “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2025 онд нийт 17 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, гал түймрийн хэрэг шийдвэрлэлтийн түвшин нийслэлд 69.3 хувь, орон нутагт 41.4 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18