Удаа дараа зөрчил гаргасан үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоожээ

O.Аззаяа
2025/12/25

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 15- ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 192983 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 190425 буюу 98.7 хувийг газар дээр нь, 1525 буюу 0.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1306 буюу 0.7 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.  

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1734 шийдвэрийг хянаж, 39 буюу 2.2 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 2 буюу 0.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 150 шийдвэрийг хянаж, 11 буюу 7.3 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 21 буюу 14.0 хувийг хүчингүй болгож мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 393 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 1.168.043.000 төгрөгийн хохирол учирснаас иргэн, аж ахуй нэгжид 705,191,000 төгрөгийн буюу 60.4 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 117,562,000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.   

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 189601 буюу 98.2 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1038 буюу 0.5 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 369 буюу 0.1 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 288 буюу 0.15 хувь, Хүний биед халдах зөрчил 280 буюу 0.15, Танхайрах зөрчил 230 буюу 0.54 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2 удаа шалгаж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад прокурорын 14 шаардлага хүргүүлжээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр удаа дараа үйл ажиллагаа явуулсан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий алба хаагч прокурорын зөвшөөрлөөр бүхэлд нь зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18