Монголын үндэсний шигшээ баг энэ онд нийт 149 медаль хүртжээ

O.Аззаяа
2025/12/25

Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Үндэсний шигшээ багийн тамирчид улиран одож буй онд 91 тэмцээн, дотоодын 24 цугларалт, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 149 медаль хүртжээ.

Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл медаль, залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв.

Залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг алт, долоон мөнгө, 14 хүрэл медаль, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль, Их дуулгаас долоон алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль, Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, эрх олгох болон олон улсын тэмцээнээс 12 алт, 15 нь мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн байна.

Нийт хүртсэн 149 медалийн 36 нь алт, 43 нь мөнгө, 70 нь хүрэл юм. Үндэсний шигшээ багийн тамирчдын энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын тэмцээний 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын сонгомол зайд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртсэн юм


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18