Монгол Улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг

Б.Нямсүрэн
2025/12/10

НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы “Бодлого ба бодит хэрэгжилтийг уялдуулах нь- Уур амьсгал болон биологийн олон янз байдлын үйл ажиллагаанд бэлчээрийн шийдлийг нэгтгэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, стратегийн бодит хэрэгжилтийг хангахыг онцгойлон анхаарч байгаа”гэж онцоллоо.

Тэрбээр “Бэлчээрийн экосистем, хөрс хамгааллын ач холбогдлыг онцолж, хамтын ажиллагаа болон санхүүжилт нэмэгдүүлэх нь газрын доройтолтыг бууруулах гол арга зам” гэв. Мөн бэлчээр ашиглах гэрээ, усны сав газрын нөхөн сэргээлт, зэрлэг амьтдад ээлтэй менежмент зэрэг амжилттай хэрэгжиж буй жишээг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсад танилцуулахаар боловсруулж байгаа”-гаа дурдав.

Энэ бүхнийг ирэх оны наймдугаар сард Монгол Улсад болох Талуудын 17 дугаар бага хурлын үеэр байгаль орчин-хөдөө аж ахуйн салбарын хосолмол сайн туршлагыг биечлэн ирж харах боломжтой гэлээ. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) 2026 оны “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) болгон зарласан. Монгол Улсын энэхүү манлайллыг улс орнуудын төлөөллүүд онцлон дурдаж, талархал илэрхийлэв.Монгол Улсын төлөөлөгчид НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр Улаанбаатар хотноо ирэх жил зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсад танилцуулж, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 9 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 9 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 11 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр