Байгаль орчны чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт амжилттай боллоо

Б.Нямсүрэн
2025/11/14

Дэлхийн хэмжээний томоохон хурал Монголд анх удаа болох гэж буйтай холбоотойгоор БОУАӨЯ, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба “Конрад-Аденауэр сан”-тай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ын хоёр дахь шатны сургалтыг арваннэгдүгээр сарын 13-14-ий өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад телевиз, радио, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагаас 40-өөд сэтгүүлч хамрагдсан бөгөөд COP17 Монгол Улсад зохион байгуулах болсон шалтгаан, ач холбогдол болон бэлтгэл ажлын хүрээнд олон улсад танилцуулах санал санаачилга, хөтөлбөрийн агуулга, үзэл баримтлалын талаар Ажлын албаны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, доктор Н.Мандах, COP17 Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий инженер Ү.Энхтайван нар тодорхой мэдээлэл өглөө. Мөн COP17-г эх орондоо зохион байгуулах явцад сэтгүүлчдэд анхаарвал зохих асуудлууд, тухайн улс орны иргэд тодорхой мэдлэг мэдээлэлтэй байхын давуу тал, боломж, ЦЭНХЭР болон НОГООН бүсийн ялгаа, дэлхий дахинд цөлжилт, газрын доройтол ямар хэмжээнд хүрсэн, улс орнуудад үзүүлж буй нөлөөлөл, энэ чиглэлд НҮБ-аас баримталж буй гол бодлого, чиг хандлагын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Сэтгүүлчид зургаан багт хуваагдан COP17-гийн хүрээний асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг тодорхойлж, сайжруулалт хийх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төр засаг, шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтэд хүргэх хамгийн оновчтой аргыг тодорхойлох зэргээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах байдлаар сургалт явагдлаа. Байгаль орчны чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх дараагийн сургалт ирэх онд үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 9 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 9 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 11 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр