Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад оруулжээ

O.Аззаяа
2025/12/23

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээв. Тус авто замын зорчих хэсгийн өргөн 25 метр бөгөөд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтай байна. Явган зорчигчийн зам болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг 2026 оны хавар дуусгах юм. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна. Уг авто зам нь Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам юм. 

Авто замын үзүүлэлт:

  • Замын урт  – 3.9 км
  • Зорчих хэсгийн өргөн – 25 метр
  • Явган замын өргөн – 2 метр /2 талдаа/
  • Гүүр – 31.1 метр  
  • Нүхэн гарц – 4 ширхэг
  • Хоолой – 14 ширхэг
  • Тулц хана – 4 ширхэг

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18