ОХУ-аас энэ сард 83600 тонн АИ92 шатахуун авна

O.Аззаяа
41 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр шатахууны асуудалтай холбоотой цаг үеийн мэдээлэл өгсөн.

Дэд сайд Б.Энхтүвшин ярихдаа, “Өнөөдрийн байдлаар шатахуун хангамжийн 50 хүрэхгүй хувийг импортоор оруулж ирсэн. Энэ нь хомсдол үүсэх нэг шалтгаан боллоо. ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байх шиг байна. Гэхдээ тус улс хамаг боломжоороо түлшээ манайд улсад нийлүүлж байгаа. Албаныхны мэдээлснээр, өнөөдөр болон маргааш тус бүр 75 вагон буюу 4500 тонн АИ92 шатахуун Улаанбаатар хотод буух аж. Мөн АИ95-ын хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-аас 600 тонн буух юм. Улаанбаатар хотын хэмжээнд 280 гаруй шатахуун түгээх станц бий. Үүнийхээ гуравны нэгийг ээлжилж түлшээр хангаж байна. Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас импортоор хангадаг. Энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ92 шатахуун, 134240 тонн дизель түлш, 1560 тонн АИ95 шатахуун авахаар гэрээгээ хийж, баталгаажуулсан” гэв.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18