Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн санал гомдлоос Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа

O.Аззаяа
2025/12/09

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн дагуу иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа.

Тус танилцуулгын үеэр дараах асуудлуудыг хэлэлцлээ:

  • Төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны 38 байгууллагаас  өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хүлээн авч, нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан тухай, Засгийн газрын хуралдаанаас гарсан тэмдэглэл, түүний хэрэгжилтийн тухай;
  • 2023, 2024 оны жилийн эцэс, 2025 оны III улирлын байдлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын тоо, төрөл, хүлээн авсан хэлбэр, шийдвэрлэлтийн хувь;
  • Иргэдээс төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ирүүлж буй гомдлын агуулгад нийтлэг ажиглагдаж буй асуудал;
  • Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/66 дугаартай тушаалаар батлагдсан “Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээлэл гаргах, хүргүүлэх журам”-ын тухай;
  • Өргөдөл, гомдлын мэдээллийн нэгдсэн сангийн тухай;

Байнгын хорооны гишүүдээс цаашид өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээллийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд тогтмол мэдээлж байх, бусад байнгын хороодод хариуцсан чиглэлийн холбогдох өргөдөл, гомдлын мэдээллийг хүргэж байх, өргөдөл, гомдлын нэгдсэн системээр иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлэх, тайлагнах тогтолцоог хүртээмжтэй байхаар зохион байгуулах чиглэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18