УИХ-ын тогтоолыг батлуулахын тулд олон нийт анхаарлаа сулруулахгүй шахаж, хянах шаардлагатай

O.Аззаяа
2025/12/19

Оюутолгойн сонсголын дараа хийгдэх ёстой нэг том ажил бол УИХ-аас гаргах тогтоол. Сонсголын үеэр тогтоолыг ирэх долоо хоногт батална гэж байсан. Өчигдөр батлагдана гэж мэдээлж байсан ч яагаад юм баасан гаригийн хэлэлцэх асуудал руу орсон. Хэдийгээр өчигдөр Монгол банкны ерөнхийлөгч, элчин сайдууд гээд асуулт хариулт ихтэй томилгоонууд явагдаад баасан руу шилжсэн байж болох ч Оюутолгойтой холбоотой асуудлыг хэлэлцэх үед ямар нэг байдлаар саад тотгор дандаа гардаг байсан учраас энэ удаад ямар нэг эрх ашиг байна уу гэсэн хардлага төрж байна. Иргэд олон нийт энэ УИХ-ын тогтоолын төслийг батлагдтал бас Засгийн газар хэрэгжүүлж шийдвэр гартал улстөрчдөөс нэхсээр байх хэрэгтэй. Хэрэв өнөөдөр энэ тогтоол батлагдахгүй цаад талын лобби орж гэж хардахаас аргагүй.
Ер нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд энэ төслөөс монголчууд үр өгөөж хүртэж чадаагүй цаад шалтгаан бол улстөрчдийн санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй элдэв алхмууд. Гэхдээ нэг ялгаатай нь олон нийт тэднийг яаж ажилладагийг мэддэг болсон учраас анхааралтай ажиглаж, хянаж чадна.
Сонсголын үр дүн бол сайжруулах хууль тогтоомжоо гаргаж, түүнийг баримтлан ажиллах Засгийн газрын дараа дараагийн алхмууд учраас олон нийт ч анхаарлаа ч сулруулахгүй, шахаж шаардаж хэрэгтэй байна.
Хүлээгдэж байгаа Оюутолгойн сонсголын дараах тогтоол хэрэв орж ирэхгүй бол хэн хэний лоббигоор орж ирэхгүй байгааг олж тогтоох хэрэгцээ үүснэ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18