Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

O.Аззаяа
2025/12/14

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.May be an image of chess and text

Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, эрэгтэй 41, эмэгтэй 16 нийт 57 шатар сонирхогч оролцлоо.
Тэмцээнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд шагналыг дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Батдулам, нийслэлийн шатрын холбооны менежер, улсын шүүгч М.Гүнбаяр нар гардуулав.
Тэмцээнд байр эзэлсэн шатарчдыг танилцуулбал:
Эрэгтэй
1-р байр: Б.Бат-Эрдэнэ /11-р хороо/
2-р байр: Л.Идэрзана /9-р хороо/
3-р байр: Л.Нямандэлэг /3-р хороо/
4-р байр: Н.Данзандорж /6-р хороо/
5-р байр: А.Азжаргал /6-р хороо/
6-р байр: Ч.Мижиддорж /5-р хороо/
Эмэгтэй
1-р байр: Б.Батцэнд /6-р хороо/
2-р байр: Н.Хонгорзул /10-р хороо/
3-р байр: Х.Цэцэгмаа /15-р хороо/
Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин нийслэлийн шатар сонирогчдын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.May be an image of text

Энэхүү тэмцээн нь 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээсээ шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид 2014, 2015, 2016, 2017, 2019, 2021, 2022, 2023 онуудад нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 1, 2, 3 дугаар байранд шалгарч УИХ-ын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм.
Нийслэлийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан нийт шатарчдадаа амжилт хүсье.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18