Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ

O.Аззаяа
2025/12/18

Улаанбурхан өвчний мэдээ 2025 оны 12 дугаар сарын 17-ны байдлаар

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын шинэчилсэн мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар шинээр батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй, нас баралтгүй байна.

Одоогоор улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13,697 хүрээд байна. Үүнээс 11,358 нь Улаанбаатар хотод, 2,334 нь орон нутагт бүртгэгджээ. Нийт 11 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Эмнэлгийн тусламж, хэвтэн эмчлүүлэлт

Одоогоор 6 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гэрийн хяналтад байгаа хүн бүртгэгдээгүй байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн:
• Хөнгөн хэлбэр – 0
• Дунд – 2
• Хүнд – 0
• Нэн хүнд – 0

Орон нутагт эмчлүүлж буй 4 хүний:
• Дунд – 3
• Хүнд – 1

• 10–14 насныхан хамгийн өндөр буюу 5,120 тохиолдол
• 0–4 нас – 3,197
• 5–9 нас – 1,775
• 15–19 нас – 1,735
байгаа нь хүүхэд, өсвөр насныхны дунд өвчлөл өндөр хэвээр байгааг харуулж байна.

Гадаад улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол

Нийт 5 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж

Эрүүл мэндийн байгууллагаас улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт болохыг онцолж, “2 тун вакцин – 3 давхар хамгаалалт” уриалгыг дахин санууллаа. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг иргэдэд зөвлөж байна.May be an image of slow loris, hospital and text













Write to О. Аззаяа



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18