“Оюутолгой” төслийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо

O.Аззаяа
2025/11/30

Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Рио Тинто группийн төлөөлөгчидтэй 2025 оны 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд уулзаж “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хувьд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хэлэлцээг эхлүүллээ.

Энэ удаагийн хэлэлцээний хүрээнд:

  • Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах;
  • Менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх, өөрчлөх;
  • “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах чиглэлээр талууд байр сууриа илэрхийлж хэлэлцэв.

Талууд хэлэлцээний үр дүнд Оюу Толгой төслийн "Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү"-г хэлэлцэх тухайлсан хугацааг үл харгалзан хэлэлцээг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр тохиролцож протоколд гарын үсэг зурж баталгаажуулав.

Түүнчлэн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтов.

Харин Менежментийн үйлчилгээний гэрээг өөрчлөх, шинэчлэх болон Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах хүрээнд Монголын талаас тавьж буй бусад нөхцлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж, 11 дүгээр сард үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18