"ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" ХХК “MININGWEEK&MINEPRO-2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтад оролцож байна

O.Аззаяа
2025/09/11

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой "MiningWeek&MinePro-2025" арга хэмжээ өнөөдөр /2025.09.11/ эхэллээ.

“Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор болж буй арга хэмжээнд гадаад, дотоодын уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр, технологийн үйлчилгээ эрхлэгч, ханган нийлүүлэгч зэрэг 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас “Mining & AI”санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахыг зорьж байгаа тухай Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арга хэмжээний нээлтийн үеэр илэрхийллээ.

Уул уурхайн 7 хоног нэгдсэн арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн 31 компани нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож буй бөгөөд нэгдлийн асарт “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Оюу толгой төслийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулаа.

Түүнчлэн “Оюу толгой” ХХК тус арга хэмжээнд оролцож уурхайд нэвтрүүлж буй дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж болон аюулгүй ажиллагаа, компанийн хүний нөөц, худалдан авалт, байгаль орчин, орон нутгийн харилцааны багууд нээлттэй мэдээлэл өгч, 20 гаруй ханган нийлүүлэгч бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18