“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол улсын засгийн газар, бүгд найрамдах киргиз улсын сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа

O.Аззаяа
21 цагийн өмнө

"Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ” болон “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр (2025.07.21) гарын үсэг зурлаа."

“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-нд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх гэмт хэрэг, шилжүүлэн өгөхөөс татгалзах үндэслэл зэрэг гэмт этгээд шилжүүлэх ажиллагаанд хамаарах үндсэн асуудлаас гадна талууд гэрээний хүрээнд олж авсан аливаа мэдээлэл, баримт бичгийн нууцлалыг дотоодын хууль тогтоомжийн дагуу хадгалж, хамгаалахтай холбогдох зохицуулалтыг тусгасан.

Энэхүү “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-г байгуулснаар хоёр улсын хууль хяналтын эрх бүхий байгууллагууд гэмт этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаар хоорондоо шууд харилцаж, шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

"Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр"-ийг байгуулснаар нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр аливаа онолын болон практик шалгалтгүйгээр солих боломж бүрдлээ. Манай улс одоогийн байдлаар Чех, Бельги, Люксембург, Беларусь Улстай энэ төрлийн хэлэлцээрийг байгуулаад байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18