ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцлоо

O.Аззаяа
2025/09/17

БНХАУ-ын Ляньюньган хотод болж буй “Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум” -д оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Дотоод хэргийн сайд Саденов Ержан Сапарбековичтай хоёр талын уулзалт хийлээ. 

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд”-д хоёр тал терроризм, мансууруулах бодис, зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон цахим гэмт хэрэг, хууль бус шилжилт хөдөлгөөний эсрэг тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон нь ач холбогдолтой байсныг онцоллоо. 

 Монгол Улсын Засгийн газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд Казахстан Улсын хууль сахиулах байгууллагуудтай мэдээлэл, туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Уулзалтын үеэр талууд Хар тамхины хууль бус эргэлтийн чиг хандлага, шинэ төрлийн мансууруулах бодис,  мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй хяналтын үйл явц, түүнд ашиглаж буй дэвшилтэт техник, технологи, орчин үеийн тоног төхөөрөмжийн талаар тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18