“Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн удирдах хорооны анхдугаар хурал боллоо

O.Аззаяа
2025/10/17

"Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хоёрдугаар шатны нээлтийг энэ оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийсэн. Төслийн удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж, ирэх таван жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө болон эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гол зорилтууд, цаашдын чиглэл болон Монгол Улсын жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлоготой уялдуулах асуудлыг хэлэлцлээ."

Төслийн Удирдах Хорооны бүрэлдэхүүнд Канадын Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Монголын Хуульчдын Холбоо, Иргэний нийгмийн байгууллагын хамтын хүч түншлэл төрийн бус байгууллагууд зэрэг төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын төлөөллүүд оролцлоо.

Хурлын явцад гишүүд гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэж буй Засгийн газар, иргэний нийгэм, шүүх эрх мэдэл, хууль сахиулах, нийгмийн хамгаалал болон бусад салбарын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар онцоллоо.

Төслийн хоёрдугаар шат нь малчид, орон нутгийн иргэд болон өсвөр насны охид, хөвгүүдэд тусгайлан чиглэж байгаа ба эхний жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн дагнасан шүүхэд дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн сэтгэл зүйн гэмтэлд суурилсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хурлыг ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, мөн Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Кутюр нар нээж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон Канад Улсын Гадаад хэргийн яамны Монгол ба Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файсал нар хамтран даргалав.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18