Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаантолгой багт иргэн Д.Б /53 настай, эрэгтэй/ нь 12.15-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Б /53 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.17-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т “Хэрлэн” голын бургаснаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Тухайн иргэний гар болон хөл бага зэрэг хайрагдсан, биеийн байдал хэвийн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна