“Риогоос Белем хүртэл: Экосистемийг сэргээх, уур амьсгалд тэсвэртэй болгох уялдсан арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

O.Аззаяа
2025/11/19

Бразилын Белем хотноо болж буй COP30 хурлын үеэр “Риогоос Белем хүртэл: Экосистемийг сэргээх, уур амьсгалд тэсвэртэй болгох уялдсан арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар оролцов. Энэ үеэр Б.Батбаатар дараах гол чиглэлүүдийг товч танилцуулав:

ҮТХН, ГДТ болон биологийн олон янз байдлын зорилтыг уялдуулж, нэг газар нутгийн сэргээн босголтыг гурван хөтөлбөрт зэрэг тооцох зарчимд шилжих;

Бэлчээр, тээврийн коридор, хотын дүүрэг, усны сав газарт байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлэх;

Эрсдэлийн зураглал, урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийн системийг сайжруулж орон нутгийн шийдвэр гаргалтыг дэмжих;

Улсын төсөв, олон улсын сангууд, хувийн хэвшлийн хөрөнгийг хослуулсан ланшафтын санхүүжилтийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.

UNCCD COP17-ыг зохион байгуулагч орны хувьд Монгол Улс тогтвортой, уян хатан дэд бүтцийг газрын доройтлыг бууруулах гол чиглэл гэж тодотгов.

Хэлэлцүүлгийн төгсгөлд сайдын зүгээс “нэг нутаг дэвсгэрт хэрэгжсэн нэг шийдэл олон салбарт зэрэг үр өгөөж авчирна” хэмээн онцлон тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18