Сайд Б.Батбаатарын Абу Даби, Доха дахь албан томилолт амжилттай болов

O.Аззаяа
Өчигдөр

Сайд Б.Батбаатарын Абу Даби, Доха дахь албан томилолт амжилттай болов

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо Олон улсын байгаль хамгаалах холбоо (ICUN)-ы Дэлхийн байгаль хамгааллын конгресс болж өндөрлөв. Арабын энэ халуун улсад дэлхийн 35 орны Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нар болоод орон, орны 10.000 гаруй  зочид төлөөлөгч оролцсон нүсэр том арга хэмжээ болсон нь нэн онцлог байлаа. Энэхүү онцгой чухал, дэлхийн байгаль хамгааллын төлөө хүн төрөлхтнөөрөө нэгдэн эвсэж нэгэн дээвэр дор цугладаг уг арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар яамныхаа баг бүрэлдэхүүнийг оройлон бүтээлчээр оролцов. Мөн ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал” /СОP-17/-ын  зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх болон мэргэжилтнүүд оролцсон юм. Дэлхий ертөнцөд байгалиа хамгаалах, авч үлдэх чамгүй сорилт бүх цаг үед тулгарч ирсэн бөгөөд үүний төлөө хүн төрөлхтөн шамдаж, нэгдэж, нэгнээсээ суралцаж, дэмжлэг авч ногоон үзэл санааны дор нэгдэн чуулдаг энэ том конгресст Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ногоон үзэл санаа, үнэт зүйлийн эрмэлзэлт ИЗНН-ын дарга Б.Батбаатар оролцож, СОP-17 хурлаа сурталчлахын зэрэгцээ, хурлыг үр дүнтэй, бүтээлч зохион байгуулахын тулд олон талт уулзалтуудыг хийж, уулзалт бүрээ амжилттай болгох, улмаар сайн үр дүнг авчрахын төлөөх эрмэлзлээр цаг нартай уралдаж байв. Олон улсын байгаль хамгаалах холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Швейцарийн холбооны улсын хөгжлийн хамтын ажиллагааны Байгаль орчныг хариуцсан дарга зэрэг нэр хүндтэй, дэлхийд оройлон манлайлах нөлөө бүхий олон байгууллагын тэргүүлэх удирдлагууд, Катар, ОХУ, Армени, Казахстан, Ботсвана, Арабын Нэгдсэн Эмират улсын Байгаль орчны сайдуудтай уулзаж, өргөн хүрээний яриа өрнүүлж, тодорхой дэмжлэгүүдийг амлуулж, Монгол Улсын байгаль хамгаалах бодлогын чиглэлд бодит дэмжлэгүүд авах олон хэлэлцүүлэгт оролцож, тайлбар таниулгыг хийж, зарим чухал санамж бичгийг байгуулсан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18