ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОЛБОО (IUCN)-НЫ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН КОНГРЕСС-Д САЙД Б.БАТБААТАР ОРОЛЦОЖ БАЙНА

O.Аззаяа
2025/10/12

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Байгаль орчны сайд, хатагтай Амна Ал Дахак-тай ВИП Мажлис танхимд хоёр талт уулзалт хийж Байгаль орчны хоёр талт хамтын ажиллагаа болон Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 бага хуралд АНЭУ-ын дэмжлэгийн талаар яриа өрнүүллээ. Хурлыг зохион байгуулах хорооны дарга Амна Ал Дахак сайд Б.Батбаатарын уламжилсаныг бодьтой хүлээн авч, талуудын ажлын хэсгүүдийг идэвхжүүлж, мөнгө санхүүгийн дэмжлэгийг судлан үзэж, албан ёсны хариу өгөхөө мэдэгдэв.

Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдлагын сонгуульд дэмжлэг хүссэнийг сайд Б.Батбаатар хүлээн авч, мөн түүний уламжилсан сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах санал дэмжлэгийг бодит болгоход идэвхтэй байх чиглэлийг баримтлав.

Сайдын уулзалтад Монгол Улсаас АНЭУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, СОР17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх, БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга дарга Б.Бат-Өлзий, БОУАӨЯ-ны сайдын зөвлөх С.Энхболд, СОР17 Ажлын албаны бодлого төлөвлөлтийн дарга Д.Ариунтуяа болон Б.Билгүүн, А.Нарангаравуу зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Үүний дараа үргэлжлүүлэн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Швейцарын Холбооны Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, Байгаль орчны асуудал хариуцсан дарга Шантал Фелдертэй хоёр талт уулзалт хийж Байгаль орчин болон СОР17 бага хурлын талаар бүтээлч санал солилцов. Энэ хүрээнд, хоёр талын өмнөх хэрэгжүүлсэн төслүүдийг дүгнэн, цаашид илүү бүтээлч болгож, зарим талаар үр өгөөжөө чинээнд нь тултал хэрэгжээгүй агуулгыг үл давтах, цаашид төслүүдэд уламжлалт байдлаараа хамтарч, үр дүнг бодитоор дэвшитгэн, бүтээлчээр хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллах чиглэлийг баримталж байгаагаа сайд Б.Батбаатар онцлов. Түүнчлэн СОP 17 бага хурлын үйл ажиллагаа, идэвхтэй хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, санаачлагатай оролцоогоор хангах бодлогын агуулга баримтлахаа хатагтай Шантал Фелдер тэмдэглэсэн нь чухал байлаа.

Мөн Монгол улсын сурталчилгааны танхимд тус өдрийн 10:30-11:30 хооронд IUCN-ийн Улаан жагсаалтад бүртгэлтэй Их Говийн зургаан амьтныг хамгаалах талаар танилцуулга, хэлэлцүүлэг боллоо. Эдгээр зургаад; тахь, хулан, мазаалай, хар сүүлт, бөхөн, хавтгай, зэрэг нэн ховордсон Монгол улсын уугуул язгуурын амьтад багтдаг бөгөөд хэлэлцүүлэг өргөн, бүтээлч агуулгаар дүүрэн болсон юм.

Тус өдрийн 11:30-12:30 хооронд БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, СОР17 ажлын албаны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа, БОУАӨЯ-ны Гадаад хатын ажиллагааны хэлтсийн ахлах шинжээч А.Нарангаравуу зэрэг төлөөлөгчид “Нэг эрүүл мэнд: Хүн, амьтан, экосистемийн цорын ганц эрүүл ирээдүй” арга хэмжээнд оролцлоо.

12:00 -12:30 цагийн хооронд 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах СОР17-ийн талаар Монгол Улсын сурталчилгааны танхимд СОP17 Ажлын албаны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн шинжээч С.Тамир танилцуулга хийв. Оролцогчид өргөн, хэлэлцүүлэг бүтээлч, сонирхолтой болов.

Дэлхийн улсуудын 35 Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн сайд оролцож, 10000 хүн оролцож байгаа энэ өргөн цартай хурлын гуравдугаар өдрийн 13:30-14:00 цагийн хооронд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Дэлхийн газрын хэтийн төлөв: Холболт ба газрыг нөхөн сэргээх сэдэвчилсэн тайлан” хэлэлцүүлэгт оролцож санал солилцлоо.

14:00 – 14:30 цагт БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон албаны бусад хүмүүсийн хамт, Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай конвенцын Гүйцэтгэх захирал Ами Фраклинтай уулзалт хийн санал солилцлоо. Хатагтай Ами Фраклин сайд Б.Батбаатарын өгүүлсэн “Дэлхий бол хэдхэн цаг ч амьдардаг бай, амьд болгонд зориулагдсан бүтээл. Тиймээс тэдгээр бүхний амьдрал, энэ нь Монголын ногоон соёл иргэншлийн уламжлалд үнэтэй байр эзэлдэг тухай агуулга хөндсөнийг сайшааж, Монголын говийн их дархан цаазат газар дахь, тодруулбал Нарансэвстэйн боомт нээх асуудлаархи байгаль, зэрлэг амьтанд эрсдэл учруулах хандлагыг сөхөгдсөн зэрэгт Байгаль орчин , уур амьсгалын өөрчлөлтийн сайдад зохих зөв чиглэл баримталсанд эерэг үнэлгээ илэрхийлэв. Тэрбээр СОP 17 бага хурлын агуулгыг бүрнээ дэмжин оролцох, үйл ажиллагааны идэвхжлийн тохиолуудад санаачлагатай, үр бүтээлтэй ажиллагаагаар дэмжихээ тодотгов.

Энэ өдөр Монгол улсыг сурталчилах танхимын орон зайд олон орны зочид төлөөлөгчд ирж сонирхон олон асуудлууд дээр санал солилцсон бөгөөд Монголын талаас СОР17 бага хурал зохион байгуулах талаар мэдээлэл, сурталчилгааг амжилттай таниулан сурталчилав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18