Байгаль орчны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ

O.Аззаяа
2025/09/03

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР /2025.09.02/ КУВЕЙТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МУТЛАК АЛЬ-ТУВАЙМЕРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Монгол Улс, Кувейт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд хоёр орны байгаль орчны хамтын ажиллагаанд судалгаа шинжилгээ, биологийн олон янз байдлыг хамгаалах тэр дундаа зэрлэг амьтан ургамлын менежмент чухал байр эзэлдэг. Тиймээс байгаль орчны хамтын ажиллагаанд хоёр улс цаашид илүү нягт холбоотой ажиллах, цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд анхаарч байна.

Уулзалтын үеэр Элчин сайд Мутлак Аль-Туваймер хоёр орны хоорондох сайн харилцааны “Бэлэгдэл” болсон Кувейтын байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг өргөжүүлж талаар байр сууриа илэрхийллээ.

Б.Батбаатар сайдын зүгээс Кувейт улс нь Монгол орны байгаль орчны салбарт идэвх санаачлагатай ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаанд Кувейт улс чухал байр суурь эзэлж оролцох учиртайг онцлов. Учир нь дипломат харилцаа тогтоосноос хойшхи түүхэн хугацаанд Монгол орны биологи, зэрлэг амьтан, ургамлын менежмент чиглэлд тогтвортой харилцааг эрхэмлэж хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэн нь ирэх онд болох СОР17 бага хурлыг зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулна гэж тодотгосон юм.

Уулзалтын төгсгөлд хоёр тал байгаль орчны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18