БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

O.Аззаяа
2025/09/03

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын тушаалаар шинээр эрх олгогдсон Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчдад Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хяналт шалгалтын нийтлэг журам болон Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, Шилэн хяналтын цахим систем ашиглалтын талаарх мэдлэг олгох, мэргэжил арга зүйгээр хангах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газар, Цаг уур орчны шинжилгээний газар, аймаг, нийслэлийн газрын байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хөх Сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргааны хяналтын улсын байцаагчийн эрх авсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид нийт 79 албан хаагчид оролцож байгаа юм.

Энэхүү сургалт нь шинээр эрх олгогдсон Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчдад цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулагдан, байцаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18