ГАДААД_ТОМИЛОЛТ: БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР ФИЖИ УЛСАД УЛС ОРНУУДЫН САЙД НАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТУУД ХИЙЖ БАЙНА

O.Аззаяа
2025/08/30

#ГАДААД_ТОМИЛОЛТ: БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР ФИЖИ УЛСАД УЛС ОРНУУДЫН САЙД НАР, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТУУД ХИЙЖ БАЙНА

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулганы бэлтгэлийг хангах хүрээнд Ази, номхон далайн Байгаль орчны сайд нарын 6 дугаар форум Фижи Улсын Нади хотноо энэ сарын 26-29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. НҮБ-аас байгаль орчны асуудлуудыг тэргүүлэх чиглэл болгон засгийн газар хоорондын уулзалтыг Ассамблей болгон өндөржүүлэх шийдвэр гарган анхны чуулганаа 2014 онд хийсэн ба Ерөнхийлөгчөөр нь Монгол Улс ажиллаж байлаа.

Энэ удаагийн форумын үеэр бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын уулзалт(2025.08.26) хүүхэд залуучуудын уулзалт(2025.08.26), шинжлэх ухааны байгууллагуудын уулзалт(2025.08.27), Засгийн газар хоорондын ахлах албан тушаалтнуудын уулзалт (2025.08.28) болон Байгаль орчны сайд нарын уулзалт (2025.08.29) боллоо.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн хариуцан ажилладаг 41 улсын төлөөллүүд оролцсон бөгөөд 17 сайд болон дэд сайдын түвшний удирдлагууд оролцож байна.

“Ази, номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийг цогцлоох шийдлүүдийг байгаль орчны салбарт түшиглэн эрчимжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн сайд нарын форумын үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар даян дэлхийн байгаль орчны гурвалсан хямрал буюу уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол болон доройтлын үр нөлөөг багасгах, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс дэвшүүлж буй “Хуванцар хаягдлыг багасгах” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн явцад санал зөвлөмж өгөх, Парисын хэлэлцээний хүрээнд шинэчлэн боловсруулж буй үйл ажиллагааны стратеги, үүн дотор агаар, орчны бохирдлын асуудлыг чухалчлан хэлэлцэх хурлуудад байр суурь илэрхийлэн оролцож байна.

Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах асуудлаар бүс нутгийн хэмжээнд танилцуулга сурталчилгаа хийх, улмаар Монгол Улсаас дэвшүүлж байгаа санал санаачилгуудад дэмжлэг авах хүрээнд улс орнуудын сайд нар, олон улсын байгууллагын удирдлагуудтай хоёр талт уулзалтыг хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18