ГАДААД_ТОМИЛОЛТ ЯПОН УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

O.Аззаяа
2025/08/29

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Фижи Улсын Нади хотноо болж буй Ази, номхон далайн байгаль орчны сайд нарын 6 дугаар форумд оролцох үеэрээ Япон Улсын Байгаль орчны яамны удирдлагуудтай (2025.08.29) уулзлаа.

Олон жилийн амжилттай байгаль орчны бүхий л чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлж буй хоёр улсын хувьд ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг үр дүнтэй, бүтээлч, агуулга өндөртэй зохион байгуулах нь чухлыг ярилцаад хамтарсан замын зураглал байгуулан ажиллахаар тогтлоо. Түүнчлэн Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгуудын төслийг нарийвчлах, улмаар японы талаас тус хурлын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлүүдийг нэн ойрын хугацаанд албан ёсоор мэдэгдэхээ батлав.

Монгол, Япон улсууд олон талт байгаль орчны механизмууд, талбаруудад хамтран ажиллаж ирсэн нь хамтын хүчээр тулгарч буй хүндрэл, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулдаг гэдэгт итгэдэг тул Нэгдсэн Үндэстний Байгуулалгын Байгаль орчны 7 дугаар ассамблейгаар Япон Улсаас дэвшүүлж буй байгаль орчны олон талт гэрээ, хэлэлцээнүүдийн хэрэгжилтийн хангахад уялдаатай төлөвлөх, хамтын ажиллагааг дэмжих агуулгатай тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжих боломжтойг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18