ТОМИЛОЛТЫН_МӨРӨӨР: СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАСАН ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН

O.Аззаяа
2025/08/28

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Сэлэнгэ аймагт ой, хээрийн түймэрийн голомтод ажиллаж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсний дагуу холбогдох газруудаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зурваст арчилгаа хийх, шинээр байгуулах ажлыг зохион байгууллаа. 2025 онд Увс, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын хилийн хэсэг, хил давж орж ирэх, хил давж гарах түймрийн эрсдэлтэй газруудад түймрээс хамгаалах 10 м өргөн 29,2 км шороон зурвасыг шинээр, 20м өргөн 160 км, 10м өргөн 1249км урт шороон зурвасыг сэргээх ажлыг тус тус гүйцэтгэхээр ХХЕГ-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээт ажлыг гүйцэтгэх хилийн анги, салбаруудын бүлгүүдийн хүч, хэрэгсэл бэлэн болсон.

 Ойн түймэр ихээр гарсан Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ой цэвэрлэгээний ажлыг нэмэгдүүлж, холбогдох зардлыг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар холбогдох байгууллагад хүсэлт гарган шийдвэрлүүлсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн ойн санд ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулахдаа түймрийн аюултай үеийг урьтаж Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын зураглалыг түймрийн эрсдэлтэй саруудад Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнтэй хамтран боловсруулан олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулав.

Хуурайшлын зэргийг өдөр бүрээр тодорхойлж, олон нийтийн телевиз, радио, мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлэн ажиллаж байна. Мөн иргэн аж ахуйн нэгжид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай богино хэмжээний шторк, комикс зурагт хуудаснуудыг, цаг үеийн шинжтэй, мэдээ мэдээллийг үндэсний телевизээр тогтмол хүргэх ажлыг зохион байгуулав.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас аймаг, сумын ИТХурлын ажлын алба болон сум, сум дундын ойн анги, байгаль орчны газруудад түймэр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас шинээр байгуулах, хуучин зурвасыг тодруулж харлуулах, сэргээх талаар зөвлөгөө өгөв.

Архангай, Хэнтий аймгуудын зарим сумдад аймгуудын Байгаль орчны газрын албан хаагчид, ойн анги, ойн мэргэжлийн байгууллагын нийт 50 орчим төлөөллийг оролцуулж, танхим болон хээрийн дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж тайланг хүлээн авч гэрээт ажлыг дүгнэсэн.

Ойн газраас Сумын болон сум дундын ойн ангиудад “Ойн түймэр” гарч болзошгүй эрсдэл өндөртэй бүс нутаг, талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг ажлыг зохион байгуулж, ойн цэвэрлэгээний ажлыг ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөл, иргэдийн оролцоотой хийж гүйцэтгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад ойн хөнөөлт шавжийн тархалт, ажиглалтын судалгааг гүйцэтгэж судалгааны үр дүнд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах ажлыг Хөвсгөл аймгийн УТХГ-т 850л биотехникийн арга, Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт 163га талбайд гар аргаар утах, 1000га талбайд онгоцоор, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалтын газарт 7400га талбайд онгоцоор тус тус тэмцлийн ажил хийж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18